Монгол орны амьсгалын онцлог уур

       

Уур амьсгал нь үний болон аж ахуй үйл ажиллагаанд байнга нөлөөлдөг гадаад орчины хамгийн идэвхитэй хэсэг. Нарнаас ирж буй дулаан агаар мандалын хур тундас , сали чийг даралт зэрэг тухайн орон нутгийн уур амьсгалын нөөц болно. Энэ нөөцийн байдлаас ургамлын гарц, малын тарга, тэвээрэг, аж ауйн салбарын бусад үйл ажилгаа ихээхэн хамаарна. Монгол орон 1,569963 хавтгай дөрвөлжин км газар нутагтай, баруунаас зүүн хил хүртэл 2405км хойнооос өмнөд ил хүртэл 1263км үргэжилдэг. Далай  түшнээс дээш дундажаар 1580м өндөрт орши х ба э х газрын эрс тэс ширүүн уур амьсгалтай хангай, хээр, говийн аль ч бүсэд жилийн болон хонгийн өөрчлөлт их, өвөл хүйтэн цас багатай, зун дулаан багатай, хавар салхи шуурга тавьж үе үе хүйтэрнэ. Байгале уур амьсгалын нөхцөл байдлын энэ бүх онцлогыг бүрдүүлдэг газар зүйн нөлөөллийн 3 үндсэн шалтгаан байдаг.

1.     Монгол орон нийтдээ далайн түвшнээс дээш и өндөрт өргөгдсөн явдал юм. Тус орны амгийн нам газар, далайн түвшнээс дээш 552м өндөрт орших хөх нуурын хотгор, 743м өндөрт орших  Увс нуурын орчим байхад, хамгийн өндөр цэг нь далайн түвшнээс дээш 4362м орших  Алтайн таван богд бай жишээтэй. Үүнээс хархад бүх нутгийн бараг 86% нь далайн түвшнээс дээш 1000м-ээс, 50%нь 1500м-ээс дээш өндөрт орших байна.

2.     Монгол орон гадаад далай тэнгисээс алслагдсан явдал юм. Жишээ нь: Хойд мөсөн далайн агаар чийг ихтэй, хүйтэн боловч  Сибирийн уудам нутгийг дайран өнгөрхөдөө замдаа чийгээ алдаж улам темпертур буурсаар манайд ирэдээ чийг багатай, их хүйтэн э газрын агаар болсон байдаг. Энэтхэгийн далайн чийг ихтэй  дулаан агаар Гималайн нуурийн цаад талд чийгээ алдаж Төв азийн их цөлийг туулан манайд ирэхдээ хуурай халуун, эх газрын шинжтэй болсон байх жишээтэй.

3.     Монгол орон тал бүрээрээ өндөр уул  нуруугаар хүрээлэгдсэнявдал юм. Ялангуяа салхин талаасаа өндөр уул нуруугаар хүрээлэгдсэн байдаг. Жишэээ нь: Алтай, Соены нуруу, Их  хянган гэх мэт. Эдгээр уул нуруу 2000-4000 гаруй м өндөр учраас гадаад далай тэнгисээс ирэх чийглэг агаар болон бусад агаарын цулыг саатуулан барьж Монгол орны уур  амьсгалыг нийтэд нь чийгээр дутмаг, хуурай болгодог байна. МУ-н нутаг дэвсгэрийг физик газар зүйн % -д  Алтайн уулархаг их  муж Хангай Хэнтийн их муж, Дорнод талын их муж, Говийн их муж гэж хуваана.

1-р мужид: Тус орны баруун, баруун өмнөд хэсгийн баруун хойноос зүүн урагшаа чиглэн өмнөд хэсгийн баруун хойноос зүйн урагшаа чиглэн тогтсон уулс хамаарагдана. Баруун зүгийн чийглэг агаарын урсгал энэ мужийн ихэнх хэсгийг хамран хүрч ирэхд Алтайн уулс хаалт тавих учир хэдийгээр нилээд өндөр өргөгдсөн ч гэсэн ихээхэн хуурай уур амьсгалтай , хөрсний үржил шим, ургамлаар муу байна.

2-р мужид: тус орны хойд болон төв хэсгийн салбарласан уулсын тогтолцоо болох бөгөөд Алтай, Соеныг давсан агаарын урсгал эдгээр уулсад чийгийнхээ үлдэгдлийг өгөх тул манай бусад нутгийг бодвол сэрүүвтэр, чийглэг, хөрс ургамлын бүрхэвч сайн хөгжсөн ХАА-д хамгийн тохирмжтой.

3-р мужид: зүүн зүүн өмнөд хэсгийг эзэлсэн ухаа толгод, бэсрэг уулс бүий өндөрлөг тэгш тал нутгийг хамрана.Чийглэг дулаан уур амьсгалтай, үржил шимт хөрс ургамлаар баялаг тул хадлан бэлчээрийн гол нутаг.

4-р мужид: Тус нутгийн өмнөд хэсэг ,Алтай , Хангайн уулсын завсар нутаг хамаарна.энэ муж нь цөлийн хойд зах болохын %-д нэлээд хуурай, халуун уур амьсгалтай, үржил шимт хөрс ургамлаар хомс.

Аливаа нутгийн уур амьсгал нь нарны цацраг, агаарын урсгал, газрын хотгор гүдгэрийн харилцан үйлчлэлийн үр дүнд бүрэлдэн тогтоно. Нэг хоногт дунджаар 8-9цаг орчим нар гийгүүлэ боловч нарны өндөр хамгийн бага 12сард 5-7 цаг нарны өндөр хамгийн и х 6сард 9-11 цаг болж улирлаар хэлбэлзэн. Жилийн хамгийн хүйтэн сард манай ихэнх нутагт -20градсаас хүйтэн ,зөвхөн нутгийн өмнөд хязгаараар -15градс орчим, нутгийн ойд хэсгээр -25градсаас хүйтэн үүний дотор эргэн тойрон уулаар хүрээлэгдсэн Увс нуурын хотгор, дархадын хотгорт,-30градсаас-35град байна.

Жилийн хамгийн дулаан сард боло 7сард ихэн нутагт 15-20градс, говийн бүсэд 25градс, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулсаар 15градс байна. Зун нутгийн хойд хэсгээр 35-39градс, өмнөд хэсгээр 38-41градс хүрнэ. Жилийн хур тундасны 10-15% өвөл, 85-90% дулаааны улиралд орно. Гэхдээ жил улирлын байдлаас хамаарч хэлбэлзэж болно.Алтай, Хангай Хэнтий Хөвсгөлийн уулсаар 10сарын эхээр, баруун ба өмнө зүгийн нутагт 11-сарын эхээр цасан бүрхүүл тогтож 4 сарын сүүлч 5 сарын эхээр арилна.

Манай орны хойд, баруун хойд, баруун зүгийн ноелох салхи ажиглагдана. Нийт сахины чиглэлийн 40-70% -г баруун хойд зүгийн салхи эзэлх ба жилийн дундаж салхины хурд 2-3м сек , говь  талд 4-5 м сек байдаг.

Агаарын даралт мал амьтны б.м.б-д нөлөөлөх нь

Далайн түвшнээс дээшлэх тусам агаарын даралт багасаж, доошлох тусам даралт ихсэдэг. Тухайн 1км т 890м бар 2км т  670м бар, 5км т 340 м бар болохыг тогтоосон байна. Агаарын даралтын өөрчлөлтөнд салхины хүч, чиглэл, дулааны хэлбэлзлэл, хур тундасны давтамж нөлөөлсөнөөр хүн мал амьтаны эрүүл мэндэд сөрөг нөлөө үр дагварыг үүсгэнэ. Далайн түвшинд Цельсийн 0 хэмд 760мм муб-тай тэнцэх даралтыг агаарын хэвийн даралт гэнэ. Хэвийн даралтын үед газрын гадаргуугын 1см квдрат талбайд 1,033кг жингээр даралт үзүүлдэг. Агаарын даралтыг 1930оноос бар,1980оноос олон улсын СИ системд  Паскаль, гектопаскаль нэрээр нэрших болсон. Мөн агаарын даралтыг муб-н өндрөөр хэмжинэ.1бар 750,06мм муб буюу 1000мб –тэй тэнцүү 1барыг 1000хуваасан 1хэсгийг мб гэнэ. 1мм муб нь 1,3332мб-тэй тэнцэнэ. Агаарын даралтын хэлбэлзэл цаг агаарын өөрчлөлтэй салшгүй холбоотой. Агаарын даралт тогтмол буюу бага зэрэг ихсэхэд цаг агаар тогтуун байхыг. Харин агаарын даралт буурхад салхи шуурга гарах, хур тундас оро х, хүйтрэх гэх мэт.цаг агаар таагүй блохыг гэрчилнэ. Агаарын даралтын хэлбэлзлэл үл мэдэг өөрчлөгдөхөд  хүн,мал амьтан эрүүл мэндэд онцын өөрчлөлт гарахгүй. Харин агаарын даралт эрс буурахад өндөр ашиг шимт малын ашиг шим буурах, тарган мал ялангуяа адуунд хатгаа үүсч болно. Харин даралтын ялимгүй өөрчлөлтийг цусны даралт зүрх судас үе мөчний ба гэмтэл мэдрэлийн архаг өвчтэй хүмүүс их мэдрэмтгий учраас үе мөчөөр өвдөх нойр хулжих, санаа сэтгэлээр унах,айх цочромтгой болох , сүрьеэ өвчтэй хүн цусаар ханиалгах зэрэг зовууртой болдог. Судалгаанаас дээш үзэхэд далайн түшнээс дээш 2км –т б.м.б-д онц өөрчлөлт гарахгүй, харин өндөр уулын бэлчээрт 2500-3000м-ээс дээш өндөрт малыг бэлчээрлүүлэх, дасан зохицоогүй малыг уул өөд хэт хурдан  өгсгөхөд малын б.м.б-д нэлээд өөрчлөлт орно. Энэ өөрчлөлтийг уулын болон өндрийн өвчин гэнэ. Энэ өвчинд цус багатай буюу тарган мал илүү мэдрэмтгий. Уулын өвчин үүсэх шалтгаан нь: Агаарын даралт багасхад хүчил төрөгчийн парциаль даралт даган багасаж эд эрхтэн хүчил төрөгчийн дутагдалд орно. Үүнийг гипоксия гэх ба үүний дагалдах шалтгаан нь агаарын темпертур, чийг багасах , нарны цацрагын хүчдэл ялангуяа богино долгионт туяаны хэмжээ нэмэгдсэнтэй холбоотой . Хүчил төрөгчийн дутуу исэлдсэн хорт бодисууд их хэмжээгээр хуримтлагдаж судасны ханын нэвтрэлт ихсэж цус алдалт болох ба бодис солилцоог хямралд оруулна. Хүчил төрөгчийн парциаль даралт болон агаарын даралт багасахад ТМС хамгийн мэдрэмтгий. Жишээ нь: нохойд хийсэн туршилтаас үзэхэд 2км-т зогсох процесс суларч байсан бол 5мл-ээс дээш болзолт рефлекс алга болож болзолт бус рефлекс суларч хөдөлгөөний үйл ажиллагаа алдагддаг. Мал амьтанд даралт аажим буурахад дасан зохицох нь хялбар. Учир нь хүчил төрөгчийн дутагдлыг хязгаарлаж буй улаан эс, гемоглобины хэмжээ, уушигны амьсгалын эзэлхүүнийг нэмэгдүүлэх замаар дасан зохицно. Мал амьтаны дасан зохицолт янз бүр. Тухайн:  сарлаг 4000м-т сайн дасан зохицно. Мал амьтаныг дасан зохицуулахад Е болон С витаминаар хангах,б.м.б-ийг дасгалжуулах хэрэгтэй. Олон жилийн дундажаар УБ 654 мм муб, Увс 685мм муб, Говь Алтай 586, Сүхбаатар 695 мм муб, байдаг. Агаарын даралтыг барометр, барограф,термобарометраар хэмжилт хийнэ.

Агаар орчин, түүний эрүүл ахуйн ач холбогдол

Агаар орчин нь малын эрүүл мэнд,өсөж бойжих чадвар,ашиг шим, б.м.б-ийн үйл ажиллагаанднилээд их хэмжээгээр нөлөөлдөг.физик, хими,биологийн хүчин зүйлийн цогцолбор юм. Дэлхий бөмбөрцөгийн хучин бүрхсэн зузаан агаар бүрхэвчийг агаар мандал атмосфер гэж нэрлэнэ. Агаар мандал нь амьтан ургамлын амьдралд чухал ач холбогдолтой. Агаар мандал дэлхий дээр байгаа бүх амьтан ургамлыг нарны хэт ягаан туяаны хордлог, темпартурын хонгийн огцом хэлбэлзэлээс хамаарна. Агаар мандал дэлхийн гадаргаас дээш 20000км өндөрт хүртэл зузаан. Энэ өндрөөс цааш гариг ертөнцийн хооронд ын  хязгааргүй сансарын огторгүй үргэлжилнэ. Агаар мандал янз бүрийн хийн хальсаас тогтсон байдаг боловч физикийн шинж чанрынхаа хувьд газрын гадрагаас асар өндөрт хүртэл нэг төрлийн байж чаддаггүй. Ийм учраас агаар мандлыг физик шинж чанрынх нь хувьд 5 давхаргад хуваана.

Тропосфера- Шим мандал. Агаар мандлын хамгийн доод давхаргабөгөөд газрын гадаргаас дээш 16-18 км-т орших ба агаарын нийт жингийн 78%-г эзлэнэ. Шим мандал газрын гадаргуугын халалт, агаарын өгсөх уруудах хөдөлгөөнөөс болж өвлийн улиралд нимгэрч зуны  улиралд зузаардаг. Энэ давхаргад цаг агаарын үзэгдлүүдийн үүсгэх бүх процесс явагддаг ба бас нэг онцлог нь агаарын температур газрын гадрагаас дээшлэхэд 100м өндөрт 0,6 градсаар буурна.

Стратосфера- давхраат  мандал. Энэ мандал 40км хүртэлх зузаан давхаргыг хамрах ба агаарын босоо хөдөлгөөн сул хөгжсөн, агаар нилээд хуурай байх учир үүл үүсэхгүй. Агаарын темпертур босоо чиглэлд 100м тутам -1градсаас 1градс-аар өөрчлөгддөг. 35 км-ээс давхараат завсар мандал хүртэлх агаарт азон их байна. Агаар дээшлэх тутам дулаарсаар давхраат завсар мандалд салхины хүч өндрөөс багасаж чиглэл нь тогтворгүйгээр өөрчлөгдөх боловч экватор дээр өвлийн цагт өмнөдийн салхи зонхилж байдаг.

Мезосфера- Дунд мандал: Энэ мандал нь давхраат мандалын дээр 80км өндрийг хүртэлх агаарын зузаан  давхаргад байрлана. Уг мандалын агаар 55градс халуун болох ба азон ихээр агуулсан байх учир нарнаас ирж буй гэрлийн богино долгионы туяа болох хэт ягаан туяа ихээр шингээнэ.

Ионосера-Дулаан мандал. Дунд мандалын дээд хэсэгт орших бөгөөд дээд хязгаар нь 800-1000км хүртэлх өндөрт тархсан байна. Энэ мандалд агаарын темпартур дээшлэх тутамд улам нэмэгдсээр түүний дээд хязгаарт 1000-1500хэм  халуун болох ба агаар атом,молекулын байдалтай цахилгаанжсан байдаг учир цахилгаан цэнгийг сайн дамжуулна. Ийм учир зарим тохиолдолд цэнэгт гэж нэрлэнэ.

Экзосфера-Гадаад давхарга. 3000км  хүртэл үргэлжилдэг. Энэ мандалаас агаар атом, молекулын байдлтайгаар гариг ертөнцийн уудамд сарниж байдаг. Газрын гадаргуугаас доош 15-30км митосфера – хөрсөн андал гидросфера-усан мандал оршино. Хөрсөн болон усан мандлын дээд хэсэг, стратосферын доод хэсэг 2-н хооронд давхаргыг биосфера гэж нэрлэдэг.

Цаг агаар гэдэг нь Тухайн орон нутгийн хий мандлын доод хэсэг дахь цаг уурын хүчин зүйлс болох агаарын даралт темпертур, чийг, салхи нарны цацрагын идэвхижил, хур тундас зэргийн хослон илрэх түр зуурын үзэгдэл юм.

: Тухайн бус нутгийн өвөрмөц онцлог улирлын байдлын даган тодорхой заагт хувиран өөрчлөгдөх боловч олон жилийн 1мөчлөгөөс нөгөөд шилжихдээ үл мэдэг өөрчлөгддөг хий мандал дахь нөхцөл процессын нийлбэр үзэгдлийг хэлнэ. Уур амьсгалын онцлог ньгазар зүй өргөрөг, нарны энергийн эргэлт, харилт, агаар бүрүүлийн солигдол, далайн хангамжаас хамаардаг. Уур амьсгалын өөрчлөлтийн хүний үйл ажиллагаагаар өөрчилж болно. Тухайн ойг х амгаалах,нөхөн ургуулах,ойн зурвас байгуулах, гол усны гольдролыг өөрчлөх, усан сан усжуулах станц байгуулах гэх мэт.

Бичил уур амьсгал: Тодорхой хязгаарлагдмал орчины уур амьсгалыг хэлэх ба үүнд орчины агаарын даралт, темпертур, чийг салхи,  хортой хөнөөлтэй хийн төвшрүүлэг, агаарын тоосжилт,бичил биетний бохирдолт зэрэг багтана.

Циклон: 2000-3000км диа метр бүий газар нутгийг хамарсан агаарын даралт захаасаа төврүүгээ ойртох тусам буурсан орчиныг хэлнэ. Циклон үед цаг агаар хамгийн тогтворгүй.

Эерэг циклон: 5000-6000км газар нутгийг хамарсн агаарын даралт захаасаа төврүүгээ ойртох тусам нэмэгдсэн орчныг хэлнэ эсрэг циклоны үед цаг агаар тогтвртой байдаг.

Агаарын темпертур мал амьтны б.м.б-д нөлөөлөх нь

Энэ нь мал амьтны б.м.б-д гадаад орчноос нөлөөлдөг. Малын дулааны солилцоонд физик цочруулагч болж өгдөг.нарны энерги нь дэлхийн газрын гадаргуу, усан хангамж ургамлын бүрхэвч, далайн түвшнээс өргөгдсөн байдал,халуун хүйтэн салхины урсгал,үүл манан зэргээс шалтгаалан агаарын темпертур ихээхэн өөрчлөгдөнө.

Агаарын темпертур өвөл 1сард хамгийн доод хэмжээнд хүрч цааш нэмэгдсээр 7 сард дээд цэгтээ хүрч улмаарцаашид буурах хандлагатай байгаагаар илрэх бөгөөд ийм хэлбэлзлэлийг агаарын темпертурын жилийн явц гэнэ. Жилийн хамгийн дулаан ба хүйтэн сарын агаарын дундаж темпертурын зөрөөг жилийн агаарын темпертурын агууриг гэнэ. Хүн мал амьтаны б.м.б-д дулаан зохицуулах нарийн тогтолцоотой учир дулааны тодорхой хэлбэлзлэлд дасан зохицох чадвартай боловч удаан хугцаагаар үргэжлэх бичил цаг уурын эрс тэс өөрчлөлтийн ачаалалыг давхад биеийн ерөний байдал, ажлын чадвар,ашиг шимд муугаар нөлөөлдөг. Бүх мал амьтаныг биеийн темпертураар нь халуун цуст –гомойотерм, хүйтэн цуст-помкилотерм гэж 2 хуваадаг. Хүйтэн цуст амьтдын биеийн темпертур нь орчны агаарын темпертураас хамаарч хэлбэлздэг бол халуун цуст амьтдынх харьцангуй тогтвортой байдаг. Халуун цуст амьтад гэрийн тэжээмэл мал амьтан зэрлэг сүүн тэжээлтэн,шувуу хүн хамаарна. Б.м.б-ийн өөрийнхөө темпертурыг харьцангуй тогтвортой байлгах чадварыг дулааны зохицуулга гэнэ. Дулаан зохицуулах төв нь уураг тархины харааны товгорын доод хэсэгт гипоталамуст оршино. Б.м.б-ийн дулаан зохицуулах үйл ажиллагаанд  ТМС, арьс амьсгалын эрхтэн голлох үүрэгтэй оролцдог. Орчны темпертураас хамаарч мал амьтны б.м.б-д үүсэх дулааныг 4 бүс болгон хуваана.

1.Бодис солилцоог нэмэгдүүлэх доод бүс( t2 -t3)

 2. Дулааны саармаг бүс (t3-t4)

 3. Бодис солилцоог бууруулах бүс (t 4-t6)

 4. Бодис солилцоог нэмэгдүүлэх дээд бүс  (t1-t2)  

Биеийн дулааны 70%булчинд 30%элэг бөөр дэлүү булчирхай , уушиг зэрэг эрхтэнд үүснэ. 1г уураг задрахад 4,1ккал, 1г өөх задрахад 9,3ккал , 1г нүүрс ус задрахад 4,1ккал дулаан ялгаруулна. Дулаан үүсэх хэмжээ нь биеэс алдах дулаантай салшгүй холбоотой.

1.Цацруулах замаар дулаан алдах: Дотоод эрхтнээс арьсны гадаргууд, тэндээс үс ноосоор дамжин гадаад орчинд цацрах  замаар алдана.

2. Дамжуулах замаар дулаан алдах: Малын биеийн аль нэг гадаргуу темпертур багатай хүрээлэн буй орчны зүйлтэй нийлэх буюу шүргэх үед дулаанаа тэдгээр зүйлсээр дамжуулан алдана. Жишээ нь хөлдүү хэвтэр, дэвсгэр, шал хүйтэн усанд шумбуулах.

3. Солбицуулах замаар дулаан алдах: Мал амьтны биеийн гадрага үс ноосонд хуримтлагдсан бүлээн агаар хөөрч оронд нь бага темпертуртай хүйтэн агаар орж солигдох замаар олон давтагдахад алдана:

4. Ууршуулах замаар дулаан алдах: Малын арьсан дахь хөлсний булирхайн тусламжтайгаар биеийн гадаргаас тодорхй хэмжээний чийг ууршуулан хөлрах замаар биеийн дулааны 1хэсгийг алддаг.

5. Амьсгалын замаар дулаан алдах: Амьсгалын замаар гарч буй чийг, уур зохих хэмжээний дулааныг биеэс авч гардаг.

Алдаж буй дулааны 31% солбицуулах дамжуулах, 44% цацруулах, 21% ууршуулах, 4% тэжээл ус амьсгалын хийг дулаацуулахад ялгауулдаг.

Агаарын чийг мал амьтны б.м.б-д нөлөөлөх нь

Агаар ямагт тодорхой хэмжээний усны уурыг өөртөө агуулсан байдаг. Агаарын чийгын хэмжээ нь уул агаарын темпертураар, хөдөлгөөн даралтын хэмжээ, жилийн улирал, цагийн эрт орой , агаарын бусад үзэгдлүүд  болон газар нутгийн байдлаас хамаарч ихээхэн хэлбэлзэлтэй байдаг.

Агаар мандал дахь чийгтэй жишхэд малын байрны агаарт усны  уурилүү их байдаг. Гаднаас орсон агаарын болон амьтны биеийн чийг, байрны шал, малын хэвтэр чийглэг, тэжээлийн гадаргуугаас дэгдэн байгаа уураас малын байрны агаарын чийг үүснэ.

МЭ-ийн практикт агаарын чийгшилийг шинж чанараар нь

      1.Үнэмлэхүй

2.Үнэмлэхүй цэг буюу хансан чийг

      3. Харьцангуй

      4. Шүүдрийн цэг гэж хуваана.

Тухайн темпертурын нөхцөлд 1м3 агаарт орших усны уурын хэмжээг граммаар илэрхийлж буй үзүүлэлтийг үнэмлэхүй чийгшил  гэнэ. Энэ хэмжигдэхүүн агаарын халуун хүйтний байдал, агаарын урсгалаас ихээхэн хамаарна. Үнэмлэхүй чийгийн хамгийн их хэмжээ хоногт 2 удаа  (өглөө, орой) хамгийн бага нь мөн хоногт 2 удаа ( шөнө, өдөр) тус тус тохиолдоно.

Харин жилийн явцын хувьд үнэмлэхүй чийгийн хамгийн их хэмжээ дулааны улиралд, хамгийн бага  нь хүйтний улиралд тохиолдоно.

Тухайн темпертурын нөхцөлд 1м3 агаарт агуулагдах усны уурын хамгийн дээд хэмжээг граммаар илэрхийлж байгаа үзүүлэлтийг үнэмлэхүй цэг буюу ханасан чийг гэнэ.

Агаар чийгээр ханахад шаардагдах чийгийн хэмжээний хэдэн хувийг эзэлж байгааг илэрхийлэх үзүүлэлтийг харьцангуй чийг гэнэ. Энэ нь тухайн газар нутгийн уур амьсгалын чийглэг буюу хуурай болохын шинж төлөвийг илэрхийлэх маш чухал үзүүлэлт юм. Хавар намар дулааны эрчимжилт илүү, хөрсний нөөц чийг дутмаг байх учир агаар ихээхэн хуурай болно.

Агаарын агуулагдах усны уур ханасан байдалд хүрэхэд хэдий хэмжээний чийг дутуу байгааг илэрхийлэх үзүүлэлтийг чийгийн дутмагшил гэнэ.

Агаарт агуулагдах усны уур, ханамал байдалд хүрч эргэх усан дусал болох хэмийг шүүдрийн цэг гэнэ.

Агаарын температур, харьцангуй чийг 2-ийн хооронд урвуу харьцаа байдаг. Температур ихсэх тусам харьцангуй чийг төдий чинээ буурна. Малын байранд харьцангуй чийг 60-100%хүртэл хэлбэлзэлтэй байна.100%-ийн харьцангуй чийгтэй байрны тааз дээвэр хананд усан дусал суусан байна. Малын байрны агаарын үнэмлэхүй чийгтааз орчмоор ихсэн байхад түүний эсрэг харьцангуй чийг хэвтэрийн орчимд нэмэгдэнэ. Агаарын чийг мал амьтны дулааны солилцоонд ялангуяа дулаанаа гадагш алдахад ихээхэн нөлөө үзүүлдэг. Амьтны биеээс уурийн чийгийн хэмжээ нь уул малын орчин ахуй  (агаарын температур, чийг хөдөлгөөний хурд)  болон тухай  амьтны биеийн байдлаас хамаарна.

Хэт дулаан буюу чийгтэй хашаа, байранд байгаа малын бодис солилцоо удааширч тэжээл идэх дур багасан халдварт ба халдваргүй өвчний эсрэг б.м.б-ийн эсэргүүцэл, суларна. Гэхдээ 30-40%-аас доош харьцангуй чийгтэй хуурай агаар малын биед муугаар нөлөөлөх бөгөөд их хөлөрч , амны хөндий, амьсгалын эрхтний салст бүрхүүл болон арьс хатаж хагарах, биеийн тэсвэрт чанар эрс суларна. Амьтны бие цогцост хамгийн тохиромжтой чийг бол 50-70%-ийн харьцангуй гэж үздэг. Малын хашаа,байрыг салхины  нөлөөг багатай  нөмөр энгэрт цас бага унадаг,намаг шалбаагаас зайдуу дагжуур газар хуурай материалаар баривал зохино. Байрны эзэлхүүн, талбайн хэмжээнд малын тоог тохируулан байрлуулахдаа уул байранд мал оруулах, гаргах цагийн хуваарийг  чанд баримтлах нь агаарын солилцоог сайжруулж чийгийг багасгахад их нөлөөлнө.

Агаарын чийгийг психрометр,гигрометр, гигрограф, баротермочигрометрээр хэмжинэ.

Агаарын тоос мал амьтны б.м.б-д нөлөөлөх нь

Агаарын тоосжилт: Дэлхийн агаар бүрхэвч, мал амьтдын хашаа, байрны агаарт хатуу механик жижиг хэсгүүд тодорхой хэмжээгээр агуулагддагаас тоос тоосонцор гэх ба агаарын хөдөлгөөн, салхины нөлөөгөөр алс зайд шилжинэ. Удаан хугацаагаар агаарт хөвмөл байдлаар оршино.     

Гадна орчны агаарт тоос нь газрын гадаргуугаас үүсэх тоос, тоосонцор, үнс, утаа, тортог,үйлдвэрийн газруудын хаягдал, малын хөдөлгөөн, бөөгнөрлөөс Тоосыг гарал үүслээр нь: Эрдэсийн ба органик гэж анилна.

-Эрдэсийн гаралтайд: Цахиур, шохой, хөрсний жижиг хэсгүүдээс үүссэн тоос хамаарна.

- Органик гаралтайд: Ургамал, тэжээл ,бууц, хэвтэр дэвсгэр, арьс үсний унасан гуужсан  хэсгүүд, цэцгийн тоос, мөөгний спор төрөл бүрийн бичил элментүүд хамаарагдана.

Эрдэсийн гаралтай тоос- гадна орчны агаарт илүү. Органик гаралтай нь- мал амьтдын олноор бөөгнөрсөн газар, байранд илүү байдаг.

Малын хашаа, хороо, байранд зөвшөөрөгдөх тоосны хэмжээ 0,5-4мг м3, шувууныхад 3-аасмг м3-ээсхэтрэхгүй байх шаардлагатай.

Тоос нь мал амьтанд нөлөөлөх нь:Тоос шороо нь мал амьтдад шууд болон дам нөлөө үзүүлнэ.

-Шууд нөлөөнд- арьс, нүд, амьсгалын эрхтнүүдэд нөлөөлөх хэсэг орно.

-Хөлс тосны булчирхайн шүүрэл, гуужсан үхсэн эсүүд, бичил биетнүүтэй хамт арьсанд орсон тоос арьсыг цочроох, загатнуулах, үрэвсүүлэх нөлөө үзүүлнэ. Улмаар арьсны ялгаруулах, дулаан зохицуулах үйл ажиллагаа уян хатан байдлыг алдагдуулж, арьсны үрэвсэл, үсэрхийлэл болох бусад өвчнүүдийг үүсгэнэ.

- Тоос нь нүдний салт бүрхүүлд нөлөөлсөнөөр зовхи болон нүдний салст бүрхүүлийн үрэвсэл үүсгэнэ.

- Амьсгалын эрхтэнд хамгийн их нөлөөлнө. Малын б.м.б 0,6-6мг м3 хэмжээтэй тоосыг мэдэрч рефлексээр биеэ хамгаалдаг гэж үздэг.

Тоос нь мал амьтанд нөлөөлөхдөө зөвхөн тоосны үзүүлэлтээс гадна гарал үүсэл, түүний хэмжээ нилээд чухал үзүүлэлт  юм. Тухайлбал: 0,2-5мкм хэмжээтэй тоос  хамгийн аюултай. Учир нь уушигний альвеолд 80-100% хүртэл тундасжин уушгинд хадгалагдсан маш удаан гадагшилна. Амьсгалын замд орсон тоосны хэсгүүд хамар, цагаан  мөгөөрсөн хоолой, төвөнх зэргийг цочроох гэмтээхээс гадна халдварт өвчний үүсгэгчүүдийг тараах нөхцөлийг бүрдүүлдэг.

Тоосноос үүссэн олон төрлийн эмгэгүүдийн цаашдын хүндрэлийн шалтгаан нь: - уушгины альволд хуримтлагдсан тоосны хэсгүүдээс шүүдэс үүсэх явдал юм. Энэ шүүдсийн хэмжээ нэмэгдэхэд альволын хана өргөсөх, цусны судсууд өргөсөх, улмаар уушгины үрэвслүүд болно. Тоос тоосонцор уушгинд тунаж жижиг гуурсуудыг бөглөх эмгэгийг пневмокониаза гэнэ.

-Дам нөлөө : Агаарын тоос ихэссэнээр агаарын тунгалаг чанар алдагдана. Улмаар нарны гэрлийн идэвхижил буурна. Атмосферийн агаарт тоос ихтэй үед байгалын хэт ягаан туяаны цацралын идэвхишил, буурна. Тоосжилт нь 10-0,1 мкм хэмжээтэйгээр мананцар байдалтай агаарт хөвөн оршино.

Агаарын бичил биетэн, мал амьтны б.м.б-д нөлөөлөх нь

Агаарын бичил биетний бохирдолт:Агаарын тоос, шингэн дуслуудын хамт төрөл бүрийн бичил биетнүүд гадаад орчны болон мал амьтны байрны агаарт тодорхой хэмжээгээр оршиж байдаг. Энэ нь агаарын хөдөлгөөнөөр орон зайд шилжих, улмаар тодорхой хэсгүүд дээр тундасжин буух дахин тоосны хамт агаарт хөөрөх замаар агаарыг бохирдуулж байдаг. Гадаад орчны 1м3 агаарт хэдэн зуугаас хэдэн мянга, мал амьтдын хашаа, байр, бүтээхдэхүүн хадгалах байрны агаарт хэдэн мянгаас хэдэн зуун мянган бичил биетэн агуулагдаж байдаг. Нэг хэсэг нь агаарын температурын нөлөөнөөс үхдэг. Мөн бороо орох үед агаар бичил биетнээс цэвэршдэг. Хавар зуны улиралд бичил биетны  агаарт агуулагдах хэмжээ их, намар өвлийн улиралд бага байна. Газрын гадрагаас өндөрсөх тусам агаарт байх бичил биетний хэмжээ багасдаг.

Мал амьтдын амьдарч буй орчин буюу өөрөөр хэлбэл эрс эрчимжих явцыг микробизм гэнэ. Тэдгээрийн тоо хэмжээ хэвийн байдалд тэсвэртэй байхыг микробиоз гэнэ. Халдварт тоосоор болон дуслаар тархана.

Дуслаар гэдэг нь шүлс,салс,шүүрэл бусад шингэн зүйлсийн жижиг дуслууд дахь эмгэгт нянгуудаар амьсгалахад үүсэх халдварыг хэлнэ.

Урьдчилан сэргийлэх: Бууц хашаа байрны салхины дээд зүгт цасны хаалт хийх, ургамлын нөмрөг үүсгэх, мод бут сөөг ургуулах арга хэмжээ авна.

Ногоон мод тоос шороог 73%, бичил бохирдолтыг 53%-р бууруулах ба энэ бууралт нь тухайн ургамлаас 75-100метрийн зайд мэдэгдэнэ.

      -Тэжээлийг өгөхдөө сэгсрэхгүй байх

      - Байран нөхцөлд чийгтэй цэвэрлэгээ хийх

      - Халдваргүйжүүлэлтыг тодорхой хугацаанд тогтмол хийх

      - Салхины  агааржуулагчийг зөв ашиглах, тоос шүүгчийг салхивчинд    

              Байрлуулах

-          Агаарыг ионжуулах, байрлалыг зөв тогтоох

-          Мал амьтдыг сул шороотой газар бөөгнүүлэх ширүүн хөдөлгөх, туух зэргээс болгоомжлох зэрэг болно.

Нарны цацраг, гэрэлтүүлэг мал амьтны б.м.б-д   

          нөлөөлөх нь

нарны гэрлийг үзэгдэх гэрэл, үл үзэгдэх нил ягаан туяа, хэт ягаан, рентген туяа,гамма туяа, радио долгион гэх мэтээр ангилна. Үзэгдэх гэрэл хэт ягаан, нил улаан, рентген, гамма туяаг нм, радио долгионыг км, метр, миллиметр гэсэн нэгжээр хэмжинэ.

Гэрлийн долгионы уртаас хамаарч цацрагын нийлбэрийг тодорхой дэс дараалалтайгаар графикаар дүрслэж харуулсаныг гэрлийн спектор гэнэ.

Цацраг энерги нь хэсэг бүлэг багц хэлбэртэй түгэх үзэгдлийг гэрлийн квант гэнэ.

Нарны гэрлийн мал амьтанд нөлөөлөх нь

Амьтны б.м.б-д гэрлийн үйлчлэлийн хүчдэлээс хамаарч түүний нэвтрэх чадвар харилцан адилгүй байна. Мөн долгионы уртаас нэвтрэх хэмжээ шууд хамаарна. Жишээ нь: нил ягаан туяа амьтны эрхтэнд 3-5см-аас дээш үзэгдэх гэрэл хэдэн мм, хэт ягаан туяа 0,7-0,9мм, 300 км-ээс богино долгионтой гэрэл 2 миллимикрон хүртэл гүн нэвтэрнэ. Амьтны б.м.б-д гэрэл нь янз бүрийн эрхтнүүдээр дамжин дулааны, цахилгааны,химийн энерги болж хувирна. Нөлөөлж буй гэрлийн нөлөө тун хэмжээ нь тохирсон байвал эерэг, хэт ихсэх буюу багасахад сөрөг нөлөө үзүүлнэ.

Урт долгионтой цацраг нь дулааны богино, долгионт цацраг нь химийн нөлөөтэй.

 -Нүдэнд үзэгдэх гэрлийн цацраг харааны харааны авуураар дамжин бүх б.м.б-д нөлөөлж болзолт ба болзолт бус рефлекс үүсгэнэ.

 -Нил улаан цацраг нь б.м.б-д шууд нөлөөлөхийн зэрэгцээ хүрээлэн буй зүйлсээр дамжин нөлөөлнө. Мал амьтан нил ягаан цацрагыг шингээхийн хамт бас өөрөө цацруулдаг. Энэ процесс нь арьс хүрээлэн буй орчин 2-ийн температурын зөрүүтэй хобоотой.

 - Хэт ягаан туяа нь б.м.б-д шингэний болон мэдрэлийн рефлексийн замаар нөлөөлдөг. Хэт ягаан туяа нь арьсны авуурт нөлөөлж улмаар дотор эрхтэнд тухайлбал дотоод шүүрлийн булчирхайд рефлексээр нөлөөлнө.

Эрдэмтдийн судалгаагаар ХАА-н амьтдад гэрэлтүүлгийн тохиромжтой хэмжээг дараах байдлаар тогтоосон байна.

   -Үхрийн хашаа байранд -75люкс

   -Тугалын пүнз, байранд-100люкс

   -Гахайн байранд-100люкс

   -Бордож буй гахайн байранд-50люкс

Нарны гэрлийн эерэг нөлөөлөл:  

-Нарны гэрлий нөлөөгөөр малын үс ноос ургана.

-Хөлсний болон өөхний булчирхайн үйл ажиллагаа сайжирна.

-Арьсны эвэрлэг давхарга зузаарна.

-Хүнд зовиурт өвчин мэс заслын дараа, цус ихээр алдсан үед наранд аажим шарснаас цус төлжилтийг сайжруулах, цусны бүлэгнэх чадвар улаан эс, гемоглобины тоо, хэмжээг нэмэгдүүлдэг.

- Нарны гэрлийн нөлөөгөөр арьсанд Д витамин нийлэгжил болож улмаар эд эрхтэнд кальц фосфорын тэнцвэржилт бий болно.

-Хэт ягаан туяаны үйлчлэл төрөл бүрийн микробд нөлөөлж түүний амьдрал чадварыг бууруулна.

- Нил улаан туяаны нөлөөгөөр зарим микроб үхдэг.

Нарны гэрлийн сөрөг нөлөөлөл:

 -Өвлийн улиралд нарны тусгал цасан дээр дусаж эргэж малын нүдэнд ойход нүдний эвэрлэг бүрхүүл, болор гэмтэх, зовхи хавдах үрэвсэл үүсэж болно.

 -Нил улаан туяагаар удаан хугацаанд ялангуяа тархины хатуу бүрхүүлд хүчтэй үйлчлүүлснээс нарны цохилтонд ордог. Энэ үед тархины судас хэт өргөсөх хялгасан судсууд хагарах, тархины бүрхүүлд цочирч улайлт үүсдэг.

 -Нарны хурц гэрэлд удаан хугацаагаар байлгаснаас нарны хордлого, аллерги үүсч болно.

Агаарын хийн найрлага, тэдгээрийн мал амьтны бие махбодод нөлөөлөх нь

Агаар нь мал амьтны б.м.б-д гадаад орчны зүгээс нөлөөлдөг чухал хүчин зүйлийн нэг юм. Агаар орчин нь амьд организмын амьдралд зайлшгүй хэрэгцээт хүчилтөрөгчөөр хангах, бодисын болон дулааны солилцоо цаашилбал б.м.б-н үйл ажиллагааны бүх процессд оролцож тодорхой хэмжээний эерэг нөлөө үзүүлдэг. Мөн сөрөг нөлөө үзүүлэх тохиолдлууд бий. Тухайлбал: Агаарын жилийн найрлага, физик шинж чанарын огцом өөрчлөлтүүд нь хүн мал, амьтны эрүүл мэнд, бүтээгдэхүүний чанар, түүнчлэн ургамал газар тариаланд сөрөг нөлөө үзүүлж болно. Мөн агаар нь халдварт, празит өвчний үүсгэгч, хорт бодисуудыг тээвэрлэж тархааж болно.

 Агаарын хийн найрлага: Азот эзэлхүүн- 78,08 ,масс-75,52, Хүчилтөрөгч эзэлхүүн-70,94, масс-23,16 Нүүрс хүчлийн хий эзэлхүүн-0,03-0,04, масс-0,046

Азот парциаль даралт 8КПА (593 41мм муб) Азот нь агаарын найрлага дахь хамгийн эзэлхүүн 4мн ихтэй хий. Энэ хий хийн мандалын хүрээнд хүчилтөрөгчийг шингэлэгчийн үүрэг гүйцэтгэхийн хамт исэлдэх болон биологийн явцын эрчмийг зохицуулж болно. Амьсгалах хий азот ихтэй бол хүчилтөрөгчийн  парциаль даралт буурч хүчилтөрөгчийн дутагдал                          ( гипоксеми) бий болно.

Азотын түвшрүүлэг 90-93% хүчилтөрөгчийн парциаль даралт 60мм.муб хүртэл буурахад мал, амьтан үхнэ.

Хүчилтөрөгч 21,45КПА  (160мм.муб) Хүчилтөрөгч  нь организмуудын амьсгалах болон аливаа исэлдэх явцад зайлшгүй шаардлагатай байдаг хий  Амьсгалаар уушгинд орсон агаарын хүчилтөрөгч цусны улаан цогцос, гемоглобинтой нэгдэх бүх эд эсэд тархаж исэлдэн ангижрах урвалд оролцоно. Хүчилтөрөгч дутагдах нь амьтны б.м.б-д маш түргэн нөлөөлөх бөгөөд энэ үед уураг, нүүрс ус, тослогууд дутуу задарсанаас үүссэн хортой бодисууд биед ихээр хуримтлагдаж амьтны эрүүл мэнд ашиг шимд муугаар нөлөөлнө. Хүчилтөрөгч цэвэр байх үедээ мал, амьтанд хортой нөлөө үзүүлнэ. Учир нь ферментүүдийн исэлдэлтэй холбоотойгоор эдүүдэд чөлөөт радикалуудыг үүүсгэнэ.

Озон  3) Энэ нь хүчилтөрөгчийн дүрс хувирсан элмент юм. Энэ нь маш амархан задарч 1атомыг ялгаруулдаг. Агаар мандалд цахилгаан цэнэгжилт үүсэх, ус уурших, хэт ягаан туяаны нөлөөгөөр тус тус үүснэ. Цахилгаан цахих үед шилмүүст ойд, нуур, далайн захад озоны төвшрүүлэгийг тогтоож болдог. 0,01-0,06мг м3төвшрүүлэгтэй байх үедээ амьсгал, зүрх, судас, хоол боловсруулах эрхтнүүдийн үйл ажиллагааг сэргээх үйлчилгээтэй. Бохир агаарт байдаггүй. Учир нь органик бодисуудын исэлдэлтэнд маш хурдан зарцуулагддагтай холбоотой. Озоныг хүн мал эмнэлгийн практикт (Дезодераций) агаарыг цэвэршүүэх зорилгоор өргөн хэрэглэдэг. Газрын гадрагаас дээш 20-25 км өндөрт ойролцоогоор 3см зузаан озоны давхраа байдаг. Озоны давхрага цөөрөх юм бол амьд организмд маш аюултай. Учир нь хурц хэт ягаан туяа арьсны өмөн үү үүсгэдэг.

Нүүрсхүчлийн хий (СО2)

 Парциаль даралт нь-0,03кПА

Нүүрсхүчлийн хий нь хүн амын нягтрал багатай газрын агаарт 0,03-0,04%,томоохон үйлдвэрүүд хөгжсөн төв суурин газруудын агаарт0,06% хар төмөрлөгийн үйлдвэрийн орчим агаарт 1% хүртэл агуулагдана. Харин хүн мал, амьтны олноор байрласан байр сууц,хашаа хорооны агаарт дээрхтэй харьцуулахад нилээд их хэмжээний нүүрсхүчлийн хий агуулагдана. Ялангуяа малын байранд баас,шээс тэжээлийн үлдэгдлийн задралаас болж хэмжээ нэмэгддэг. Амьсгалж буй агаарт СО2 1% ихсэхэд ацидез  (хүчилжих) эд хүчилтөрөгчөөр дутагдах,захын судсууд өргөсөх, амьсгалын тоо олширох, амьсгалын хэм алдагдах шинж тэмдэгүүд илэрнэ.

СО2-н илүүдлээс сэргийлэх: салхивч агааржуулагчийг зөв ажиллуулах,харьцангуй  чийгшлийн хэмжээг хэвийн хэмжээнд байлгах хэрэгтэй.

Аммиак NН3-шүвтрийн хий : Аммиак нь өнгөгүй, хурц үнэртэй, нүдний салст бүрхүүлийг цочроох үйлчилгээтэй, агаараас хөнгөн хорт хий. РН3 нь шээснээс, азот агуулсан органик бодисуудын ялзралын үед, хөрсөнд, бууц хадгалах газар кокс боловсруулах үйлдвэрүүдийн орчимд үүсдэг. Гахай тугал шувууны байранд NН3 илүү их үүсдэг. Хүйтэн, чийгтэй байранд аммиак ньхана,тааз,төхөөрөмжүүдийн гадаргууд хуримтлагдаад орчны хэм нэмэгдэхүед дахин уурших замаар аммиак нэмэгдэх болно. аммиак нь мал амьтны амьсгалыг боогдуулдаг хий юм. Мөн үрэвсэлийн болон номойруулах үйлчилгээтэй болох нь тогтоогдсон. Устай аммиак энэ нь хүчтэй шүлт арьс, салст бүрхүүл туурай зэргийг түлэх үйлчилгээтэй . Аммиакийн үнэр 35мг м3төвшрүүлэгтэй үед мэдрэхүйн эрхтнээр мэдрэгдэнэ. Зөвшөөрөгдөх хэмжээ нас, гүйцсэн амьтны байранд мг м3 төл, шувууны байранд 5-10мг м3

Урьдчилан сэргийлэх: Дэвсгэрийн материалд супер фосфатыг 250-300 г 1м2 бодож холих, хүхэр хүчлийн хөнгөн цагаан, 1%-н давсны болон хүхрийн хүчил хэрэглэх, хүлэр дэвсэх, байрны ариун цэвэр эрүүл ахуйн нөхцлийг сайжруулах зэрэг.

Хүхэрт устөрөгч Н2S: энэ нь өнгөгүй ялзарсан өндөгний адил үнэртэй, хорт хий. Хүхэрт устөрөгч нь агаарт хүхэр ялгаруулан исэлддэг. Энэ нь химийн үйлдвэрүүд, түүнчлэн хүхэр агуулсан ялзарсан органик бодисуудаар, мал амьтны байранд хүхэр агуулсан нэгдлүүдийн задрал уураг ихтэй тэжээлийн исэлдэлээс мөн гэдэсний хий зэргээс голлон үүсдэг.

Хүхэрт устөрөгч нь цусанд шимэгдэн орж эсийн амьсгалыг тэтгэдэг ферментүүдийн идэвхижилтийг саатуулдаг, улмаар амьсгалын саажилт үүсгэнэ. Хүхэрт устөрөгчийн завшөөрөгдөх хэмжээ мал, амьтдын хашаа,хороо, байранд 10мг м3 төл болон шувууны байранд 5 мг м3-ээс ихгүй байвал зохино.

Урьдчилан сэргийлэх арга хэмжээ

Цэвэр агаараар хангах, дэвсгэрийн материалыг солих, хортой хөнөөлтэй хий өөртөө татах материалыг дэвсгэрийн материалд хэрэглэх, хүхэрт устөрөгч үүсгэх эх үүсгэврийг хаах зэрэг болно. хортой, хөнөөлтэй хийнүүдийн хэмжээг багасахын тулд агаарыг озонжуулах, ионжуулах зэрэг арга хэмжээ авна.

Мал эмнэлгийн эрүүл ахуйн шинжлэх ухааны судлах зүйл, ач холбогдол

ХАА-ийн амьтдын эрүүл ахуйн ухаан  (Zoon-амьтан, Hygienos - эрүүл гэсэн грек үгнээс гаралтай)  нь амьтны бие цогцос гадаад орчны хоорондын уялдаа холбоог судлан, малын эрүүл мэнд, ашиг шимийг сайн байлгах гол үндэс болох хэвийн арчилгаа, маллагаа, тэжээллэг, усалгаа эдэлгээний зүй ёсны дэглэмийг судалдаг.

Эрүүл ахуйн шинжлэх ухааны гол зорилго нь Бэлчэрийн болон хагас суурин маллагааны нөхцөлд байгаа мал сүргийг цаг уур байгалын бүсийн онцлогт зохицуулан хариулж  маллах, арчилж тэжээх, эдэлж сургах, төлийг зөв бойжуулах, үржлийн малыг эдийн засгийн нарийн тооцоотой ашиглах оновчтой  дүрэм журмыг шинжлэх ухааны үндэстэй боловсруулсан

 Эрүүл ахуйн шинжлэх ухааны зорилт нь  

1.       Амьтны б.м.б-д болон түүний эрүүл мэндэд хүрээлэгч орчны зүгээс үзүүлэх хүчин зүйлийн ерөнхий зүй тогтолыг судлах уур амьсгал, бичил (уур амьсгал, хөрс, ус, агаар ургамал, түүнчлэн арчилгаа маллалгаа, тэжээллэг, эдэлгээ, төл бойжуулалтын технологууд гэх мэт.)

2.       Хүрээлэгч орчны параметрүүдийн зөвшөөрөгдөх хэвийн болон туйлийн хязгаарыг шинжлэх ухаан үйлдвэрлэлийн үндэслэлтэй тогтоох, хүрээлэгч орчны тааламжгүй нөлөөнд б.м.б-ийн эсэргүүцэх чадварыг дээшлүүлэхэд чиглэгдсэн эрүүл ахуйн арийн цэврийн норм, норматив, дүрэм, заавар зөвлөмж, түүнчлэн, халдваргүйжүүлэх бодисыг хэрэглэх аргачилал зэргийг боловсруулах.

3.       Мал амьтдын амьдралын хэвийн үйл ажиллагааг хангахын тулд арийн цэврийн техник, хэрэгслэлүүд, тэдгээрийг хэрэглэж  шалгарсан дэвшилт аргуудыг сонгох малын хашаа байр баих газар нутгийг сонгох  тэдгээрийг  барих  зураг төсөл боловсруулах (салхивч  агааржуулагч , гэрэлтүүлэг, бичил уур амьсгалын нөхцөл бүрдүүлэх дулаалга, өтөг бууц шивхийг хадгалах, зайлуулах, усан хангамж усалгаа , тэжээл бэлтгэх, тэжээллэг гэх мэт)

4.       МАА-н үйлдвэрлэлд орчин үеийн шинэ шинэчлэгдсэн эрүүл ахуйн норматив, мал эмнэлэг ариун цэврийн дүрмийг нэвтрүүлэх мөрдүүлэх замаар мал амьтдыг эрүүлжүүлэх байгаль орчныг хамгаалах зэрэг болно.  Мал амьтны б.м.б-д үзүүлж буй хүрээлэн буй хүчин зүйлийг шууд ба шууд бус гэж 2ангилна.

Шууд нөлөөлдөг хүчин зүйлийг химийн (химийн бодисууд),физикийн (энергийн), биологийн ( ХӨ-ийн үүсгэгчүүд, шимэгч паразитууд) , этологийн (зан араншингийн өөрчлөлтөнд нөлөөлөх хүчин зүйл) гэж ангилна.

Шууд бус нөлөөлдөг хүчин зүйлд Хүний үйл ажиллагаагаар дамжуулан нөлөөлдөг хэсэг болох тэжээл тэжээллэгийн нөхцөл, маллагааны нөхцөл, аргачилал,төл бойжуулах нөхцөл , ахуйн болон хөдөлмөр зохион байгуулалт,боловсон хүчин,тэдгээрийн бэлтгэл зэрэг хамаарагдана. Гадаад орчин гэсэн ойлголтонд агаарын орчин, ус,хөрс,тэжээл хашаа,байр гэх мэт. Эдгээр гадаад орчны хүчин зүйлийг мөн чанараар нь амьгүй (абиотический )амьтай (биотический), шим тэжээлийн (трофичесзкий) гэж ангилна.

МЭ-ийн эрүүл ахуйн  нь мал амьтдыг өвчлүүлэхгүй байх, түүнээс өндөр ашиг шим авах, бүтээгдэхүүний чанарын шаардлага бүрэн хангахдах нөхцлийг бүрдүүлэхэд чиглэгдсэн арга хэмжээний цогцолбор юм.        МЭ-ийн ариун цэвэр нь мал эмнэлгийн эрүүл ахуйн шаардлагыг бодитой гүйцэтгэхэд чиглэгдсэн техникийн нийлмэл цогцолбор юм.

Малын эрүүл ахуйн шинжлэх ухааныг ерөнхий, тусгай гэж 2 ангилна.

Ерөнхий эрүүл ахуйн  нь агаар орчин, хөрс, ус, усалгааны горим, тэжээл, тэжээллэг, мал амьтдын байр барих газар нутаг болон материал сонгох, төрөл бүрийн малын арчилгаа маллагаа, бэлчээр, хэвтэр, дэвсгэрийн эрүүл ахуй зэргийг судлана.

Тусгай эрүүл ахуйн нь ерөнхий эрүүл ахуйн дээр судласан арга хэмжээний цогцолборуудыг малын төрөл, ашиг шимийн чиглэл, нас хүйс, физиологийн онцлог зэрэгтэй нь холбон судалдаг. Тухайн: Тэмээний адууны үхрийн хонины ямааны гахай шувууны үслэг ангийн, төл бойжуулахын, төрөл бүрийн малын арчилгааны эрүүл ахуй гэх мэт.

 

Малын эрүүл ахуйн шинжлэх ухааны судалгааны аргууд.

Мал амьтанд хүрээлэгч орчны хүчин зүйлийн үзүүлэх нөлөөг судлах,эрүүл ахуйн норм, дүрэм,горимын үндэслэлийг тогтоон боловсруулахад судалгааны янз бүрийн аргийг хэрэглэнэ. Үүнд :

 1. Ариун цэврийн шинцилгээний арга: Хүрээлэгч орчныг (ферм, мал амьтдын хашаа ,байр бэлчээр зуслан,усны эх булаг, усан хангамжийн систем, тэжээлийн цехэд тэжээл , хадгалах нөхцөл гэх мэт)

судлахад хэрэглэдэг. Тусгай программын дагуу лабораторын багаж хэрэгслэлийн тусламжтайгаар (хими ,физик,биологи, мизробиологи, амьд сорилын түвшинд) зөвхөн чанарын биш тооны нарийн шинжилгээ хийнэ.

2. Эрүүл ахуйн туршилт сорилтын арга: Хүрээлэгч орчны хүчин зүйлүүд малын б.м.б-д хэрхэн нөлөөлж, буйг янз бүрийн нөхцөлд Тухайн: лабораторын байран маллагааны, бэлчээрийн маллагааны гэх мэт үед судлаж түүнд тохирсон параметрүүд дүрэм, журам, шаардлагийг гаргах замаар мал амьтныг өвчнөөс урьдчилан сэргийлэх, бүтээгдэхүүний чанарыг сайжруулж болно.

3. Эмнэл зүй физиологийн ажиглалтын арга: Эрүүл ахуйн шинжлэх ухаанд энэ аргийг сүүлийн үед өргөн хэрэглэжбайна. Арчилгаа, маллагаа, тэжээллэг, эдэлгээний янз бүрийн нөлөөлөлөөс хяналтын болон туршилгын малын б.м.б-д гарсан өөрчлөлтүүдийг харьцуулан судлана. Энэ аргийг эмнэл зүйн физиологи, хор судлалын янз бүрийн аргуудтай хослон хэрэглэнэ.

4. Ариун цэвэр дүн бүртгэлийн арга: энэ аргийн тусламжтайгаар тухайн бүс нутгийн болон аймаг, аж ахуй, улсын малын тоо толгой, малын өсөж хорогдох хөдлөл зүй, ашиг шимийн гарц, өвчин эмгэгийн байдлыгбайгаль газар зүй, уур амьсгал, эдийн засгийн нөхцөлтэй нь түүнчлэн арчилгаа маллагааны, тэжээллэгтэй нь холбон харьцуулан судалдаг.

 

 

 

 

 

 

 

 

  

  

                       

                   

(Нийт: 2)